Бидний тухай

Хамт олны мэндчилгээ

Энхийн шүүдэр компанийн үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай компани нь 2016 онд Үндэсний эм үйлдвэрлэгч Монос групп, Мөнхийн тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК гэсэн таван компанийн хамтран байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулалттай дуслын шингэн эмийн үйлдвэр юм.

Бидэнд итгэл хүлээлгэн, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа урагшилж буй нийт харилцагч, түншүүд та бүхний ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

“Энхийн Шүүдэр” ХХК-ийн

Гүйцэтгэх захирал

Ш.Мухамеджан

Үндэсний үйлдвэрлэгчдийн мөрөөдлийг биелүүлнэ

Танилцуулга

Монгол улсын Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих зорилгоор Чингис бондын хөрөнгөөр санхүүжих 888 зээлийн төсөлд “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэрлэлийн төсөл хамрагдаж, Хөгжлийн банк, Голомт банктай хамтран ажилласнаар өнөөдөр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эмийн түүхий эд ашиглаж үйлдвэрлэл явагддаг.

  • Чанарын шаардлага хангасан түүхий эд, материалаар технологийн өндөр түвшинд дуслын шингэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • Үйлдвэрийн нийт байгууламж нь 4000 мкв, үйлдвэрлэлийн талбай 1600 мкв, агуулах 2000 мкв талбайтай.
  • GMP (Good Manufacturing Practice)-н шаардлага хангасан.
  • Мэргэжлийн, мэргэшсэн, сургагдсан боловсон хүчинтэй.
  • Нийт 60 гаруй ажиллагсадтай бөгөөд эдгээр ажилчдын 25 хувь нь мэргэжлийн эм зүйч, эм найруулагч, эрүүл ахуйч, химич, инженер, микробиологич, бусад мэргэжлийн боловсон хүчнээс бүрддэг.

Манай үйлдвэр нь Австрали, Герман, Финланд, БНХАУ-ын хамтарсан Austar, Shinva, STERIS AUSTAR зэрэг компанийн ISO 9001,  ISO 14001 , ISO 22000 стандартын шаардлага хангасан чанарын баталгаатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.

  • Дуслын шингэн Non PVC савлагааны тоног төхөөрөмж. Shinva Medical Instrument Co.,Ltd
  • Ус цэвэршүүлэх системийн тоног төхөөрөмж. STERIS AUSTAR Water Pharmaceutical Systems Co.,Ltd
  • Олон улсын GMP-н шаардлага хангасан зураг төслөөр хийгдсэн зориулалтын барилга байгууламж.
  • Чанарын хяналтын лаборатори нь GLP-ийн шаардлагын дагуу байгуулагдсан.

Эрхэм зорилго

Чанартай, баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн, найдвартай ханган нийлүүлэлт

Алсын хараа

Дуслын шингэн эмийг GMP шаардлага хангасан, орчин үеийн техник технологиор үйлдвэрлэж, гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх чадвартай тэргүүлэх үйлдвэрлэгч байх

Үнэт зүйлс

Хэрэглэгчийг эрхэмлэн дээдлэх, хариуцлагын тогтолцоо, шударга зарчим, багаар ажиллах, чадварлаг хамт олон, мэргэжлийн бүтээлч сэтгэлгээ, инноваци
 

Бидний түүх, амжилт

2013

Үндэсний эм үйлдвэрлэгч Монос групп, Мөнхийн тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК гэсэн таван компанийн хамтран байгуулсан.

2016

  • Үйлдвэрийн зориулалтын байранд 100% автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдож үйлдвэрлэл явагдаж эхэлсэн.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Odoo ERP системийг нэвтрүүлсэн.

2018

Эрүүл мэндийн яамнаас үндэсний GMP батламж гарган авсан.

2021

  • GMP батламж амжилттай сунгагдсан.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Odoo ERP 14.0 программаар шинэчилсэн.

2023

- Чанарын хяналтын лабораторио итгэмжлүүлсэн ба  MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага биелүүлсэн