Үйл ажиллагаа

Лаборатори

Танилцуулга

Үйлдвэрийн хоёрдугаар давхарт чанарын хяналтын лаборатори үйл ажиллагаа явуулдаг. “Сорилтын болон шалгалт/тохируулгын лабораторид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018, “Эмийн чанарын хяналтын лабораторид тавих шаардлага” MNS 6621:2016 стандартад нийцүүлэн лаборатори нь эмийн түүхий эд, савлагааны материал, бүтээгдэхүүн, орчны хяналтын сорилт шинжилгээг гүйцэтгэж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт тавин ажилладаг. 

Лаборатори нь мэргэшсэн, мэргэжлийн ажилтантай, зориулалтын байранд, батлагдсан аргачлал, шаардлагатай урвалж бодис, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан үйл ажиллагаа явуулдаг.

Чанарын хяналтын лабораторид

  • Физик, химийн лаборатори
  • Эрүүл зүй, нян судлал
  • Ариун чанарын лаборатори
  • Бактерийн эндотоксин тодорхойлох лабораториуд багтана.

 


Итгэмжлэл

Чанарын хяналтын лабораторийн шударга байдлын мэдэгдэл

Enkhiinshuuder

2023. 08 сард манай хамт олон МУ-ын Үндсэний итгэмжлэлийн төвөөс лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.