Үйл ажиллагаа

Үйлдвэр

Үйлдвэрийн тоног төхөөрөмж: дуслын шингэний  non-PVC савлагааны тоног төхөөрөмжийг SHINVA medical instrument компаниас, ус цэвэршүүлэх, эм найруулах системийн тоног төхөөрөмжийг Austar Water Pharmaceutical systems /Canada/ компаниас, ариун өрөө агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийг Austar Clean Room System Equipment компаниудаас төслийн гэрээний дагуу GMP-н шаардлага хангасан зураг төслөөр хийж гүйцэтгэсэн. Тус үйлдвэр нь GMP стандартад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах хүчин, материал, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт байгууламж нь 4000 мкв, үйлдвэрлэлийн талбай 1600 мкв, агуулахын талбай 2000 мкв бүхий байртай. Гадна талбайн хэмжээ нь 1 га.

Үйлдвэр нь бүрэн автомат удирдлагатай тарилгад зориулсан ус гаргаж авах, эм найруулах, дүүргэх битүүмжлэх, эцэслэн ариутгах, оптик хяналт, хоёрдогч савлалтад савлах тоног төхөөрөмжтэй. Чанарын шаардлага хангасан түүхий эд, материалаар технологийн өндөр түвшинд нэг цагт 2800-3500 уут, хоногт 17000-30000 уут дуслын шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Бид цаашид Монгол улсын хэмжээнд эмийн эмчилгээнд хэрэглэгдэж буй импортыг орлох дуслын шингэн үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа.

Enkhiinshuuder