Бидний тухай
Хамт олны мэндчилгээ
Энхийн шүүдэр компанийн үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай компани нь 2016 онд Үндэсний эм үйлдвэрлэгч Монос групп, Мөнхийн тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК гэсэн таван компанийн хамтран байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулалттай дуслын шингэн эмийн үйлдвэр юм.
Бидэнд итгэл хүлээлгэн, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа урагшилж буй нийт харилцагч, түншүүд та бүхний ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
“Энхийн Шүүдэр” ХХК-ийн
Гүйцэтгэх захирал
Ш.Мухамеджан
Танилцуулга
Монгол улсын Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих зорилгоор Чингис бондын хөрөнгөөр санхүүжих 888 зээлийн төсөлд “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэрлэлийн төсөл хамрагдаж, Хөгжлийн банк, Голомт банктай хамтран ажилласнаар өнөөдөр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эмийн түүхий эд ашиглаж үйлдвэрлэл явагддаг.
- Чанарын шаардлага хангасан түүхий эд, материалаар технологийн өндөр түвшинд дуслын шингэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай.
- Үйлдвэрийн нийт байгууламж нь 4000 мкв, үйлдвэрлэлийн талбай 1600 мкв, агуулах 2000 мкв талбайтай.
- GMP (Good Manufacturing Practice)-н шаардлага хангасан.
- Мэргэжлийн, мэргэшсэн, сургагдсан боловсон хүчинтэй.
- Нийт 60 гаруй ажиллагсадтай бөгөөд эдгээр ажилчдын 25 хувь нь мэргэжлийн эм зүйч, эм найруулагч, эрүүл ахуйч, химич, инженер, микробиологич, бусад мэргэжлийн боловсон хүчнээс бүрддэг.
Манай үйлдвэр нь Австрали, Герман, Финланд, БНХАУ-ын хамтарсан Austar, Shinva, STERIS AUSTAR зэрэг компанийн ISO 9001, ISO 14001 , ISO 22000 стандартын шаардлага хангасан чанарын баталгаатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.
- Дуслын шингэн Non PVC савлагааны тоног төхөөрөмж. Shinva Medical Instrument Co.,Ltd
- Ус цэвэршүүлэх системийн тоног төхөөрөмж. STERIS AUSTAR Water Pharmaceutical Systems Co.,Ltd
- Олон улсын GMP-н шаардлага хангасан зураг төслөөр хийгдсэн зориулалтын барилга байгууламж.
- Чанарын хяналтын лаборатори нь GLP-ийн шаардлагын дагуу байгуулагдсан.
ЧАНАРЫН БОДЛОГО
Эм үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ Эм зүйн салбарын шинэчлэл, эмийн зах зээлд суурилсан шинэ технологийг нэвтрүүлж, хууль болон зохицуулалтын шаардлага, олон улсын GMP (үйлдвэрлэлийн сайн дадал) стандартыг ханган, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.
Эрхэм зорилго

Алсын хараа

Үнэт зүйлс

Бидний түүх, амжилт
2013
Үндэсний эм үйлдвэрлэгч Монос групп, Мөнхийн тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК гэсэн таван компанийн хамтран байгуулсан.
2016
- Үйлдвэрийн зориулалтын байранд 100% автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдож үйлдвэрлэл явагдаж эхэлсэн.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Odoo ERP системийг нэвтрүүлсэн.
2018
Эрүүл мэндийн яамнаас үндэсний GMP шаардлага хангаж, батламжаа гарган авсан.
2021
- GMP батламж амжилттай сунгагдсан.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Odoo ERP 14.0 программаар шинэчилсэн.
2023
- Чанарын хяналтын лабораторио итгэмжлүүлсэн ба MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага биелүүлсэн
2024
- Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS 5524:2014 стандартын шаардлага биелүүлж, GMP батламж амжилттай сунгагдсан.
- Мон тариур ХХК-г Энхийн шүүдэр ХХК нэгтгэж, эмнэлгийн хэрэгслийн /тариур/ үйлдвэртэй болсон.
- Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
2025
- Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагыг биелүүлж баталгаажуулсан.
- Чанарын хяналтын лабораторийн үйл ажиллагаанд LIMS v1.0 программыг нэвтрүүлэн хэрэглэж байна.