Шилдэг татвар төлөгч байгууллагаар дахин шалгарлаа
Шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2025 оны дунд сегментийн ангилалд шилдэг татвар төлөгч 50 байгууллагын нэгээр "Энхийн шүүдэр" ХХК хоёр дахь удаагаа тодорлоо.











